Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НҮБ-ын Дэд суурин төлөөлөгч Аяако Яамаура Кайно Булган аймагт ажиллаж байна

НҮБ-ын Дэд суурин төлөөлөгч Аяако Яамаура Кайногоор ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Дэд суурин төлөөлөгч Аяако Яамаура Кайно Булган аймагт ажиллаж байна
НҮБ-ын Дэд суурин төлөөлөгч Аяако Яамаура Кайно Булган аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Дэд суурин төлөөлөгч Аяако Яамаура Кайногоор ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын төлөөлөл ковидын эсрэг вакцины дархлаажуулалт Булган аймагт хэрхэн явагдаж байгаа болон өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилготой юм.

НҮБ болон Эрүүл мэндийн яам хамтран вакцины дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аян зарласан. Орон даяар гуравдугаар тунгийн вакцинжуулалтад хамрагдалтын байдлаар орон нутгийг эрэмбэлэхэд Булган аймаг улсдаа тэргүүлж өнөөдрийн байдлаар 67 хувьтай байгаа нь сайн хэрэг гэж дэд суурин төлөөлөгч Аяако Яамаура Кайно уулзалтын үеэр онцоллоо.

Тэрбээр "НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс ирэх таван жилийн төлөвлөгөөнд хамтран ажиллах боломж бий" гэлээ. Булган аймгийн Засаг дарга болон нийгмийн бодлогын хэлтсийн зүгээс хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар урьдчилан ярилцлаа.

Булган аймгийн хувьд 22000 орчим хүүхэдтэй, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй хүүхэд байгаа нь нийт хүн амын үзүүлэлттэй харьцуулбал өндөр тоо гэдгийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг хэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор хамтран ажиллах саналаа нэгтгэн НҮБ-ын ирэх 5 жилийн төлөвлөгөөнд оруулахаар боллоо.

Хуваалцах