Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ

UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас Цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүргээ гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-нд эх орондоо ирлээ.

Алба хаагчдыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа.

Хуваалцах