Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-ын гишүүн улсууд Тогтвортой хөгжлийг хангах асуудлаар хэлэлцлээ

НҮБ-аас зохион байгуулсан Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагын олон улсын зохицуулах хорооны хуралд манай улс Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ази номхон далайн чуулганыг даргалагч орны хувиар оролцоод ирлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын гишүүн улсууд Тогтвортой хөгжлийг хангах асуудлаар хэлэлцлээ
НҮБ-ын гишүүн улсууд Тогтвортой хөгжлийг хангах асуудлаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

НҮБ-аас зохион байгуулсан Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагын олон улсын зохицуулах хорооны хуралд манай улс Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ази номхон далайн чуулганыг даргалагч орны хувиар оролцоод ирлээ. Чуулганаар НҮБ-ын гишүүн улсууд 2030 он хүртэл баталсан Тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн байна.

Ядуурал, тэгш бус байдлыг үгүй хийх зэрэг нь хөтөлбөрийн гол зорилтуудын нэг байх юм байна. Өөрөөр хэлбэл хэнийг ч орхигдуулахгүй байх, хамгийн хойно хоцорсон хүмүүст хамгийн түрүүлж нийгмийн болон бусад үйлчилгээг хүргэх зорилтыг оролцогч орнууд тавьж байна. Манай улс Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ази номхон далайн чуулганы даргалагч орны хувьд тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх зорилт дээр дэвшүүлсэн саналууд томоохон байр суурийг эзэлж байгаа тухай Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ярьж байна.

Хуваалцах