Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-ын Хүүхдийн сан ажилтнууддаа амны хаалт, гар ариутгагч зэргийг тогтмол үнэгүй тараахыг уриалав

гэр бүл, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэн ажиллахыг уриалав.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Хүүхдийн сан ажилтнууддаа амны хаалт, гар ариутгагч зэргийг тогтмол үнэгүй тараахыг уриалав
НҮБ-ын Хүүхдийн сан ажилтнууддаа амны хаалт, гар ариутгагч зэргийг тогтмол үнэгүй тараахыг уриалав. Зураг: МҮОНРТ

Сургууль, цэцэрлэг түр хаагдаж, ханиад томуу ихэссэн энэ цаг үед НҮБ-ын Хүүхдийн сан ажилтнуудаа болон тэдний гэр бүлийг дэмжих үүднээс ажлын уян хатан нөхцөлийг хэрэгжүүлж байна. Тодруулбал,

- гэрээсээ ажиллах

- дотоод хурал, уулзалтад гэрээсээ Skype, утсаар холбогдож оролцох

- эрт эхэлж, эрт тарах

- шаардлага гарсан өдөр хагас ажиллаж, дараа нь ажлаа нөхөх

-гадаад, дотоод томилолтод явахгүй байх сонголт зэрэг хэд хэдэн боломжийг ажилтнууддаа санал болгож байгаа аж.

Мөн ажилтнууддаа амны хаалт, гар ариутгагч зэргийг тогтмол үнэгүй тарааж байна. Түүнчлэн дээрх уян хатан нөхцөлийг төр болон хувийн хэвшлийн ямар ч байгууллага хэрэгжүүлж болох тул гэр бүл, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэн ажиллахыг уриалав.

Хуваалцах