Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган Нью-Йорк хотноо болж байна

улганы үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа БНСУ-ын Статистикийн газрын дарга Хоон ХАН нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган Нью-Йорк хотноо болж байна
НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган Нью-Йорк хотноо болж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Чуулганы үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа БНСУ-ын Статистикийн газрын дарга Хоон ХАН нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд өнгөрсөн 10-р сард УИХ-ын даргын БНСУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улсад зохион байгуулах хоёр талт уулзалтыг 2023 оны 7-р сард зохион байгуулахаар урьдчилан тохирлоо.

Мөн Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсад 2023-2024 онд хэрэгжүүлэхээр зорьж буй “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд 2025 оноос үргэлжлүүлэх талаар ярилцлаа гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах