"Нүхэн жорлонд ураг унасан" гэх дуудлага иржээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн оршин суугчаас "Нүхэн жорлонд ураг унасан. Гаргах боломжгүй байна" гэсэн дуудлага ирсний дагуу Онцгой байдлын алба хаагчид ажилласан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн оршин суугчаас "Нүхэн жорлонд ураг унасан. Гаргах боломжгүй байна" гэсэн дуудлага ирсний дагуу Онцгой байдлын алба хаагчид ажилласан байна. НОБГ-ынхан өчигдөр 15:07 цагт ийм дуудлага хүлээн авсан даруйдаа долоон алба хаагч, хоёр авто машинтайгаар 9.5 км замыг туулан 15:40 цагт тус айлд очжээ.
Ингээд 15 минут ажиллаж, 29 настай эмэгтэйн ургийг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.


















