Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нөхөн сэргээлт хийгээгүй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уул уурхайн зарим компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөхөн сэргээлт хийгээгүй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Нөхөн сэргээлт хийгээгүй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уул уурхайн зарим компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дахь Гутайн даваан орчим үйл ажиллагаа явуулж байгаа “Ю энд Б” компани, Завхан аймгийн Тэс суманд хайгуул хийж улмаар нөхөн сэргээлт явуулаагүй “Урд хутлагт уул” компанийн тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, үйл ажиллагааг зогсоолоо.

Хэнтий, Завхан аймгийн ард иргэд, малчдын гомдлын дагуу БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ-аас хамтарсан ажлын хэсэг уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа тус аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг доройтуулж байгаа аливаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг шат дараатай авч байна.

Өмнө нь Орхон голын ай сав дагуу хайгуул, олборлолт явуулж байсан 14 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг 2017.05.13-нд цуцалж, үйл ажилагааг нь зогсоон, Ерөө голын голдирлыг өөрчилснийг буцааж хэвэнд нь оруулаад байна.

Хуваалцах