Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

Говь-Алтай аймагт болж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд өчигдөр Есөнбулаг сумын хээрийн дадла

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль боллоо
Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль боллоо. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймагт болж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд өчигдөр Есөнбулаг сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо.



Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 400 гаруй албан хаагч оролцлоо.



Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт хүйтэн салхитай, зарим үед шороон шуурга шуурч байсан хэдий ч орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн цаг агаарын хүндрэлийг үл ажран дадлага сургуульд идэвхитэй оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах