Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нурангид даруулсан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

"Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд нурангид даруулсан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нурангид даруулсан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Нурангид даруулсан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

"Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд нурангид даруулсан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна.

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд нурангид даруулсан дөрвөн иргэнээс хоёр иргэний цогцсыг гаргаж аваад байгаа. Онцгой байдлын аврагчид үлдсэн хоёр иргэн болон экскаватор бульдозер зэргийг нуранги дороос гаргах ажиллагаа үргэлжилж байна. Хананаас их хэмжээний ус гоожиж байгаа. Уснаас болж их хүндрэл гарч байна. гэж Онцгой байдлын газрын дэд дарга Б.Ууганбаяр ярьж байна.

Карьерын хойд хананаас нуралт үүссэн байна. Хөрсний нуралт 75 метр өндөр, 125 метр өргөн газарт хөрс нурсан. Мөн уурхайн ойролцоо зургаан нуур тогтсон байгаагаас гурав нь устай байна. Энэ ус нь хөрсний нуралт үүсэх нэг шалтгаан болсон. Осол гарах болсон үндсэн шалтгаануудыг нэгтгээд өнөөдөр лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа дүгнэлтийг бүрэн гаргаж дуусгаж дуусна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгдлээ.

Хуваалцах