Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Төв аймгийн хэмжээнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхэлдэг 13 сумын 95 айл өрх байдаг. Жилдээ уг аялал жуулчлалыг сонирхож 3000-4000 гаруй гадаад болон дотоодын жуулчид ирдэг байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн хэмжээнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхэлдэг 13 сумын 95 айл өрх байдаг. Жилдээ уг аялал жуулчлалыг сонирхож 3000-4000 гаруй гадаад болон дотоодын жуулчид ирдэг байна. Мөн Төв аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрт орон нутгийн зан заншил, уламжлал, түүх соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа аж. Тус аймгийн нутаг дэвсгэрт 13 сумын 95 айл өрх нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг эрхэлж хувиараа зочид, жуулчид хүлээн авч үйлчилж байна.

Дээрх малчин айлууд нь өвөл, зуны улиралд Улаанбаатар хотын иргэд, дотоодын аялагчдыг хүлээн авах боломжтой. Тухайн малчин айлууд нь дэргэдээ илүү гэрийг гарган өдөр тутмын амьдралаа үзүүлэн, цагаан идээгээр үйлчилж, ардын уламжлалт арга ухаанаас заан тодорхой хураамж авснаар малчин айлуудын амьжиргаа дээшилж, байгаль орчинтой хэрхэн зөв зохистой харьцах талаар мэдлэг мэдээллийг түгээдэг давуу талтай юм.

Ташрамд сонирхуулахад Жуулчдын хамгийн ихээр зорин очдог бүс нутаг нь- Аргалант сумын Хустай байгалийн цогцолборт газар, Эрдэнэ сумын Чингис хааны морьт хөшөө, Борнуур сумын Аглаг бүтээлийн хийд, Зуунмод хот Манзуширын хийд гэсэн чиглэлд дотоод, гадаадын 30 мянга гаруй аялагчид зорчдог байна гэж "Монголын мэдээ" сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч Т.Саранчимэг мэдээллээ.

Хуваалцах