Нутгийн зарим хэсгээр хур тунадас орно
Ихэнх нутгаар өнөөдөртөө солигдмол үүлтэй. Төвийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно.
Мэдээллийн алба

Ихэнх нутгаар өнөөдөртөө солигдмол үүлтэй. Төвийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхибаруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн өмнө, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм,говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэмдулаанбайна.
УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


















