Нутгийн зүүн хагаст бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Өнөөдөр баруун болон говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Мэдээллийн алба

Өнөөдөр баруун болон говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт:10 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


















