Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор 11-16 хэм дулаан, бусад нутгаар өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна
Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Өнөөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2014 оны 4 дүгээр сарын 19-ний 8-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор 11-16 хэм дулаан, бусад нутгаар өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хангайн уулсаар бага зэргийн нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулсаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. 1-6 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

2014 оны 4 дүгээр сарын 20-ноос 2014 оны 4 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн баруун хасагт хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 21-нээс дулаарч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэмдулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

Хуваалцах