Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нүүдэлчдийн цагаан сарын баяр”-ын арга хэмжээ болно

2008 оноос хойш бий болсон уг арга хэмжээний үеэр үндэсний урлагийн тоглолт, тоглоом, орчны аялал гэх мэт үйл ажиллагаа болдог юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Нүүдэлчдийн цагаан сарын баяр”-ын арга хэмжээ болно
“Нүүдэлчдийн цагаан сарын баяр”-ын арга хэмжээ болно. Зураг: МҮОНРТ

Сар шинийн босгон дээр “Нууц товчоо” ХХК-аас цагаан сарын баяр гэж чухам юу вэ, хэрхэн тэмдэглэх ёстой вэ, ямар ёс заншил агуулагддаг талаарх арга хэмжээг “Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ ирэх хоёрдугаар сарын 15, 16-нд буюу битүүн, шинийн нэгэнд болно.

Энэ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч чигэлж байгаа аж.

2008 оноос хойш бий болсон уг арга хэмжээний үеэр үндэсний урлагийн тоглолт, тоглоом, орчны аялал гэх мэт үйл ажиллагаа болдог юм.

Ийнхүү “Нүүдэлчдийн цагаан сарын баяр”-ын хөтөлбөрийг танилцуулья.

02.15-нд.

-“Монголын нууц товчоо” цогцолборт хүрэлцэн ирэх

- Хөнгөн цай уух

- Орчны явган аялал

Номын өргөөнд зочлон Монголчуудын бичиг үсгийн соёлтой танилцана, Бөөгийн шашны тухай сонирхолтой тайлбар авч, Тив тэнгэр бөөгийн хөшөө, урц сонирхох. Шимийн архиар дайлна.

Чаргаар гулгах

- Өдрийн хоол - Малчин айлд зочилж битүүний өдрийн хоол болох бууз, баншыг өөрсдөө хийж, цагаан сарын идээ, ундаа засах үйл ажиллагаа хийж, битүүлэх ёс заншилд оролцоно.

- Оройн зоогийн босоо хүлээн авалт

- Ардын язгуур урлагийн тоглолт

- Монголын үндэсний хувцас загварын үзүүлбэр үзэж сонирхох

- Ардын уламжлалт тоглоом тоглох, заалгах, тэмцээнд оролцох

  • Монгол үндэсний оньсон тоглоом тоглох

  • “Алаг мэлхий өрөх” тоглоом тоглох

  • “Бөгж нийлүүлэх” тоглоом тоглох

  • “Шагай шүүрэх” тоглоом тоглох

  • “Морь уралдуулах” тоглоом тоглох

  • Шагай няслах зэргийг зааж өгч зочдоор тоглуулж тэдний дунд тэмцээн явуулах

02.16-нд.

- Зүг чиг гаргах зан үйлд оролцох

- Өглөөний цай

- Овоон дээр гарч, шинийн нэгний өглөөний нар харах, уул усандаа цайны дээжээ өргөх

- Малчин айлд зочлон золгох

  • Золгох ёс, зан заншил үзэж оролцоно

  • Үндэсний идээ зоогоор дайлуулах

  • Нүүдэлчин хот айлын хотонд мал сонирхох

- нум сум харвах үзүүлбэр, морь, тэмээ унаж зураг авхуулах, морины уралдаан үзэж сонирхох

- Өдрийн хоол

- Эртний баатар, хатад, бөөгийн хувцастай зураг авахуулах

- Үндэсний бүжиг задгай цагаан, хүмүүн төрлөхтөн бүжиг жуулчдад зааж өгөх

- Оройн хоол

- Монголчуудын ахуй амьдрал, соёлын талаархи баримтат кино үзэх зэрэг арга хэмжээ болно.

Хуваалцах