Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүн шилжих сургуулилтад 20 мянга гаруй иргэн хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүн шилжих сургуулилтад 20 мянга гаруй иргэн хамрагдлаа
Нүүн шилжих сургуулилтад 20 мянга гаруй иргэн хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.



Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө тус аймгийн Сайншанд сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа. Сайншанд сум нь 22 мянган хүн амтайгаас дадлага сургуульд 20 мянга гаруй иргэн оролцжээ.

Мөн өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах