Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүрс тээвэрлэдэг 13 мянган жолоочид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна

Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг хоёр мянган иргэн, тэнд ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг төрийн албан хаагчдад урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас чадва

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрс тээвэрлэдэг 13 мянган жолоочид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна
Нүүрс тээвэрлэдэг 13 мянган жолоочид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг хоёр мянган иргэн, тэнд ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг төрийн албан хаагчдад урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас чадварлаг, мэргэжлийн баг зохион байгуулан тухайн газар нь ажиллаж байна.

УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран долоо хоногийн турш ажиллана. Ингэхдээ 20 чиглэлээр үзлэг , 10 гаруй шинжилгээ хийх юм байна. Шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгөх аж. Энэ бүх зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Монгол" ХХК хариуцаж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ “ Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТХЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно” гэдгийг онцоллоо.

Хуваалцах