Нүүрс түлж, ойр орчныг бохирдуулж байсан зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/21 тоот удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших
Мэдээллийн алба

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/21 тоот удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Магнайтрейд” ХХК-ийн эзэмшлийн газрын манаачийн гэр агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд түүхий нүүрс түлж, ойр орчныг бохирдуулж байсан зөрчлийг илрүүллээ.
Зөрчлийн тухай хуулийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дэх заалтаар хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй /3.000.000төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах 14/03 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч биелэлтийг хангуулж ажиллалаа.


















