Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нүүрс угаах үйлдвэр 2015 онд ашиглалтад орно

Эрдэнэс-Тавантолгой” ХК жилд 20 сая тоннын хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл боловсруулж Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрс угаах үйлдвэр 2015 онд ашиглалтад орно
Нүүрс угаах үйлдвэр 2015 онд ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Манай улс тун удахгүй дотооддоо нүүрс угаах үйлдвэртэй болох гэж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК жилд 20 сая тоннын хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл боловсруулж Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байна. Ирэх оны эхээр барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба үйлдвэрийн эхний ээлж нь 2015 онд ашиглалтад орно. Үйлдвэр жилд 5 сая тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэж боловсруулах бөгөөд цаашид ажиллах хүчин чадлаа нэмэгдүүлж 2017 он гэхэд жилд 20 сая тонн болж өргөжих юм.

Хуваалцах