Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөл хэрэгжинэ

“Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөлд хамтран ажиллаж түншүүдээ сонголоо. Тус түншлэлд Японы “Japan Coal Energy Center”, “Nagata Engineering” компаниуд багтсан бөгөөд ирэх оны эхээр ажлаа эхлүүлэхээр болсон байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөл хэрэгжинэ
Нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөлд хамтран ажиллаж түншүүдээ сонголоо. Тус түншлэлд Японы “Japan Coal Energy Center”, “Nagata Engineering” компаниуд багтсан бөгөөд ирэх оны эхээр ажлаа эхлүүлэхээр болсон байна.

Уг төслийн ажлын төлөвлөгөөнд эхний туршилт амжилттай болсон тохиолдолд баяжуулах үйлдвэрийн төслийг мөн ондоо багтаан хэрэгжүүлж эхлэхээр тусгагдсан аж. Ийнхүү нүүрсийг уламжлалт арга буюу усаар угааж баяжуулах үйлдвэр барих төсөл нь усны асуудлаас үүдэн удаашрах төлөвтэй байгаа энэ цаг үед “Эрдэнэс-Тавантолгой” компани шинэ гарц хайж эхэллээ.

Түлхүүр үг:Уул уурхай
Хуваалцах