Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан байна

Цахилгаан, дулааны эрчим хүчний 93 хувийг нүүрсээр, 6.8 хувийг импорт болон шингэн түлшээр, 0.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан байна
Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан байна. Зураг: МҮОНРТ

Манай улсын түлш, эрчим хүчний нөөцийн дийлэнх хувийг хатуу түлш, түүний дотор нүүрс эзэлдэг. Цахилгаан, дулааны эрчим хүчний 93 хувийг нүүрсээр, 6.8 хувийг импорт болон шингэн түлшээр, 0.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна.

Төв, суурин газрын эрчим хүчний хэрэгцээг харьцангуй хямд нүүрсээр хангаж байгаа ч үнс тортог, утаа орчныг ихээр бохирдуулдаг. Иймд Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын түлшний хэрэглээг хангадаг Багануурын уурхайг түшиглэн нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байна.

Монголын уул уурхайн корпорацийн гүйцэтгэх захирал Ганбаатарын ярианд анхаарлаа хандуулна уу.

Цаашид Шивээ-Овоо, Тэвшийн говь, Төгрөг нуур зэрэг нүүрсний ордыг түшиглэн байгалийн хийг орлох нийлэг хийг үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр төв, суурин газруудад оршин суугчдын түлш, эрчим хүч хангамжийг хүрээлэн буй орчны асуудалтай цогц байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Хуваалцах