Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа

“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартууд энэ сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр мөрдөгдөх боллоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа
Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа. Зураг: МҮОНРТ

“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартууд энэ сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр мөрдөгдөх боллоо.

“Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-ын стандартыг нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар болон мэргэшсэн, зөвлөх геологичид, нүүрсний чанарын мэргэшсэн судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын саналыг тусган, Америк, Австрали, Хятад, Орос улсад мөрдөгдөж буй стандартуудыг харьцуулан судалснаар олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан болно.

Түлхүүр үг:Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа
Хуваалцах