Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нүүрсний чанар сургалт явагдана

Зөвлөлийн зорилго нь Нүүрсний салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтэн, ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагааг бодлого чиглэлээр хангах, салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд оршино.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний чанар сургалт явагдана
Нүүрсний чанар сургалт явагдана. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн яамнаас “Нүүрсний салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтэн, ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх” сургалтын зөвлөл байгуулагдан ажиллаж байна.

Зөвлөлийн зорилго нь Нүүрсний салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтэн, ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагааг бодлого чиглэлээр хангах, салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд оршино.

Дээрх ажлын хүрээнд Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториос “Монгол Нүүрс” ассоциацитай хамтран “Нүүрсний шинж чанар, боловсруулалтын талаар суурь мэдлэг эзэмшүүлэх, шинжилгээний арга, аргачлалд лаборантуудыг мэргэшүүлэх сургалт”-ыг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулах гэж байна.

Хуваалцах