Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нүүрсний чанарт хяналт тавина

АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори нь анх 1969 онд хатуу түлшний лаборатори нэртэйгээр үүсгэн байгуулагдснаас хойш нүүрсний шинжилгээ, туршилтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, уул уурхайн үйлдвэрийн орчны хөрс, усны бохирдлын шинжилгээгээр нэмж хүрээгээ өргөтгөсөн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний чанарт хяналт тавина
Нүүрсний чанарт хяналт тавина. Зураг: МҮОНРТ

АМГ, ТЕГ, ГЕГ-ын хооронд Хамтран ажиллах гэрээ, АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори болон ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лаборатори хооронд Экспортын нүүрсний дээжинд хяналт, шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулах ёслол боллоо.

Уул уурхайн яамнаас гаргасан санаачилгын дагуу төрийн байгууллагууд хоорондын үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэх, харилцан мэдээлэл солилцох ажиллагааг эрчимжүүлэх зорилгын хүрээнд АМГ, ТЕГ, ГЕГ гэсэн гурван агентлагийн хооронд Хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Санамж бичгийг байгуулснаар Гаалийн төв лабораториос Монгол Улсын хилээр нэвтэрч буй нүүрсний дээжүүдийг АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторид ирүүлж үр дүнг тухай бүр хүлээж авах юм. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн экспортоор гаргаж буй нүүрсэнд чанарын хяналт хийгдэх юм. Мөн хоёр лаборатори нь тус тусын лабораторийн үйл ажиллагаатай харилцан танилцах, мэдээлэл, туршлага солилцох, мэргэжлийн чиглэлээр тухайлсан асуудлаар зөвлөлдөх арга хэмжээг зохион байгуулж ажиллана.

АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори нь анх 1969 онд хатуу түлшний лаборатори нэртэйгээр үүсгэн байгуулагдсанаас хойш нүүрсний шинжилгээ, туршилтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, уул уурхайн үйлдвэрийн орчны хөрс, усны бохирдлын шинжилгээгээр нэмж хүрээгээ өргөтгөсөн магадлан итгэмжлэгдсэн лаборатори юм.

Хуваалцах