Нүүрсний чанарын талаарх нарийвчилсан стандарт тогтоох ёстой
БНХАУ энэ сарын 15-нд арилжааны нүүрсний чанарын удирдлагын түр журам гаргасан. Энэ журамд арилжааны нүүрсэнд тавигдах стандарт шаардлагыг нарийн зааж өгчээ.
Мэдээллийн алба

БНХАУ энэ сарын 15-нд арилжааны нүүрсний чанарын удирдлагын түр журам гаргасан. Энэ журамд арилжааны нүүрсэнд тавигдах стандарт шаардлагыг нарийн зааж өгчээ. Тухайлбал, нүүрсний үнслэг 30 хувиас бага, хүхрийн агууламж 1.5 хувиас бага, фосфор 0.15-аас, хлор 0.3 хувиас бага байхаар заасан байна. Эдгээр шаардлагыг манай нүүрс ерөнхийдөө хангаж байгааг албаны хүн хэлж байв. Гэхдээ нүүрсний компаниуд мөнгөн ус, хүнцэл, фосфор, хлор, фтор зэрэг таван элементийг журамд заасан хязгаарт тодорхойлуулах, энэ шинжилгээг хийх чадвартай лабораторийн судалгаа гаргаж, аргачлал стандартыг нэвтрүүлэх, шинжилгээний тоног төхөөрөмжийг худалдан авах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэйг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Үүрийнтуяа онцлолоо.


















