Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлнэ

Нүүрсний давхаргын метан хийн үйлдвэр байгуулах төсөл “Эрдэнэс-Таван Толгой” ХК нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлнэ
Нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нүүрсний давхаргын метан хийн үйлдвэр байгуулах төсөл “Эрдэнэс-Таван Толгой” ХК нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд Солонгос улсын төрийн өмчит “Кo Gas Corporation” компанитай хамтран Таван толгойн уурхайн талбайд туршилтын үйлдвэр байгуулах 788 метр гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээлтийг энэ сарын 12-ны өдөр хийсэн. 2015 оны хоёрдугаар сард туршилтын үйлдвэрийн угсралтын ажлыг хийж дуусна. Метан хий хэд хэдэн онцлогтой. Илчлэг чанар нь нүүрснээс 2.5 дахин их, нүүрс шатааж гаргадаг зардлаас хоёр дахин хямд үнээр метан хийг ашиглаж боломжтой, байгальд үзүүлэх хортой нөлөө бага. Улаанбаатарын утааг арилгахад метан хийн талаар хэрэгжүүлэх энэ төсөл ихээхэн нэмэр болно гэж үзэж байгаа бөгөөд гэр хорооллын нэг хороог сонгон туршилтын журмаар төслөө үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн жилийн хийн хэрэглээний арван хувийг метан хий эзэлдэг гэсэн судалгаа байдаг. БНХАУ-д гэхэд нэг хотын хэрэглээг тэр чигт нь метан хийгээр хангаж байгаа жишээ байна. Нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх санамж бичиг байгууллаа.

Хуваалцах