Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Чөлөөт цаг

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ төмөр зам барина

Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барихаар болжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ төмөр зам барина
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ төмөр зам барина. Зураг: МҮОНРТ

Монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барихаар болжээ.

Энэ ажлын хүрээнд “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтарч байгуулах хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д Засгийн газраас зөвшөөрсөн байна. Хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийт хувьцааны 17 хувийг эзэмших бөгөөд түүнд ногдох хөрөнгийг оруулах шаардлагатай болж байгаа аж.

“Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулахад хувь нийлүүлэгчид компанийн дүрмийн санд эхний ээлжинд 500.000 ам.долларын хэмжээний хөрөнгийг тус тусын хувьцааны тоогоор төвлөрүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Түлхүүр үг:нүүрс
Хуваалцах