Нүүрсний импорт 17,3 хувиар өсчээ
Энэ оны эхний 10 сарын байдлаар Хятад улс нийт 263 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Мэдээллийн алба

Энэ оны эхний 10 сарын байдлаар Хятад улс нийт 263 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Үүнд 10-р сард 24.37 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2 хувь нэмэгдсэн хэдий ч өнгөрсөн сараас 5.3 хувиар буурсан байна. 10-р сарын сүүлчээр Хятадын нүүрсний аж үйлдвэрүүд нийт 88 сая тонны нүүрс нөөцөлж, голлох цахилгааны үйлдвэрүүд 23 өдрийн нөөцтэй буюу 81.02 сая тонны нүүрстэй байгаа аж. Голлох боомтуудад 39.39 сая тонн нүүрсний нөөц байгаа нь ноднингийн мөн үеийнхтэй адил хэмжээнд байгаа юм байна.


















