Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүрсний хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговьд ажиллана

Авлигатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлттэй холбоотой үүсээд буй асуудлуудыг шалгахаар өнөөдөр /2022.12.08/ Өмнөговь аймгийг зорьжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговьд ажиллана
Нүүрсний хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговьд ажиллана. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулж, энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг өчигдөр байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна.

Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Авлигатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлттэй холбоотой үүсээд буй асуудлуудыг шалгахаар өнөөдөр /2022.12.08/ Өмнөговь аймгийг зорьжээ.

Хуваалцах