Нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүд мэдээлэл хийлээ
Тэд гурван асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нарт асуулга тавьж байгаагаа хэллээ.
Мэдээллийн алба

Нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд гурван асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нарт асуулга тавьж байгаагаа хэллээ.
Асуулгад нэгдүгээрт, ямар таамгаар бид хэдийг гүтгэж байгаа вэ гэдгээ тайлбарла, хоёрдугаарт, энэ оптек гэрээний протоколыг ил болго, Тавантолгой компанийн хийсэн худалдах худалдан авах гэрээг нэг бүрчлэн шалгаж УИХ-д танилцуулах асуудлыг тусгасан гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэллээ.
Mongolian National Radio · Нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүд мэдээлэл хийлээ
Мөн тэд одоо оруулж байгаа эрүүгийн хуулийн өөрчлөлт 40 сая төгрөгийн торгууль гэдгийг авч хаясанаас өөр дорвитой өөрчлөлт ороогүй гэдгийг нэмж хэллээ.


















