Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хоёр хүнд хилийн хориг тавилаа

Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээ саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хоёр хүнд хилийн хориг тавилаа
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хоёр хүнд хилийн хориг тавилаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас Зам тээврийн сайд асан, мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүнд хилийн хориг тавиулжээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Зам тээврийн сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээ саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн байна.

Хуваалцах