Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулж Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын найман хүнийг баривчиллаа
Засгийн газраас нүүрсний хулгайн гэх хэрэгтэй холбогдуулж, энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг өчигдөр байгуулжээ.
Мэдээллийн алба

Засгийн газраас нүүрсний хулгайн гэх хэрэгтэй холбогдуулж, энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг өчигдөр байгуулжээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна.
Тус ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаа хийсний дараа мөрдөн шалгах ажиллагаанууд эрчимжиж, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах ажлын хэсэг "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний хамаарал бүхий таван хүн, Хишиг арвин индустриал ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж болон тус компанитай хамааралтай хүмүүс зэрэг нийт найман иргэнийг хойшлуулшгүй журмаар өнгөрсөн шөнө /энэ сарын 7-8-нд шилжих шөнө/ баривчилсан байна.


















