Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нүүрсний хулгайн хэргийг мөрдөн шалгах багийг өргөтгөж, аймаг бүрээс мөрдөгч ажиллуулна

орон нутгаас буюу аймаг болгоноос хоёроос доошгүй мөрдөгчийг Улаанбаатар хот руу татаж, мөрдөн шалгах багт ажиллуулахаар болжээ. Мөн аймаг болгоноос хуучнаар эрүүгийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн гурван мөрдөгч татан авч ажиллуулах юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний хулгайн хэргийг мөрдөн шалгах багийг өргөтгөж, аймаг бүрээс мөрдөгч ажиллуулна
Нүүрсний хулгайн хэргийг мөрдөн шалгах багийг өргөтгөж, аймаг бүрээс мөрдөгч ажиллуулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас нүүрсний хулгайн гэх хэрэгтэй холбогдуулж, энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг өчигдөр байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна.

Тус ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаа хийсний дараа мөрдөн шалгах ажиллагаанууд эрчимжсэн. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүний мөрдөн шалгах багийг өргөтгөн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр орон нутгаас буюу аймаг бүрээс хоёроос доошгүй мөрдөгчийг Улаанбаатар хот руу татаж, мөрдөн шалгах багт ажиллуулахаар болжээ.

Мөн аймаг бүрээс хуучнаар эрүүгийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн гурван мөрдөгч татан авч ажиллуулах юм байна.

Хуваалцах