Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилжээ
Нүүрсний хулгайн гэмт хэрэгтэй холбоотой нийт 21 хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын 17 хэрэгт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Нүүрсний хулгайн гэмт хэрэгтэй холбоотой нийт 21 хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын 17 хэрэгт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан. Яллагдагчаар татан шалгаж байгаа 76 хүний 73-т хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих хэлтсийн дарга н.Баянжаргалын ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авахтай холбоотой хэрэгт 15 хүнийг баривчилжээ
Мөрдөн байцаалт явуулсан нийт 17 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бол 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байна.


















