“Нүүрстөрөгч бага ялгаруулдаг хатуу хог хаягдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” семинарт оролцлоо
2018 оны 4-р сарын 24-27-ны хооронд Солонгос улсын Чежү арал дээр зохион байгуулагдсан “Нүүрстөрөгч бага ялгаруулдаг хатуу хог хаягдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” сэдэвт олон улсын сургалт семинарт тус
Мэдээллийн алба

2018 оны 4-р сарын 24-27-ны хооронд Солонгос улсын Чежү арал дээр зохион байгуулагдсан “Нүүрстөрөгч бага ялгаруулдаг хатуу хог хаягдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” сэдэвт олон улсын сургалт семинарт тус НЭМҮТ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан оролцов. Тус семинарыг UNITAR CIFAL JEJU/JITCбайгууллага санхүүжүүлж, зохион байгуулсан бөгөөд Зүүн хойд азийн 11 орны 20 хүн хамрагдсан.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа бөгөөдхүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит (үл худалдаалагдах кредит) болгон тооцоолж,Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах оноосон үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцсон Осака хотын туршлага зэрэг олон чухал асуудлуудыг тус сургалт семинарын үеэр ярилцав.


















