Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нууц нь одоо ч тайлагдаагүй гайхамшигт геоглифүүд

Геоглиф гэдэг нь газар дээр дүрслэгдсэн геометрийн дүрс, хээ угалз юм. Ихэнх геоглифүүд асар том хэмжээтэй байдаг учраас зөвхөн агаараас л харах боломжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нууц нь одоо ч тайлагдаагүй гайхамшигт геоглифүүд
Нууц нь одоо ч тайлагдаагүй гайхамшигт геоглифүүд. Зураг: МҮОНРТ

Геоглиф гэдэг нь газар дээр дүрслэгдсэн геометрийн дүрс, хээ угалз юм. Ихэнх геоглифүүд асар том хэмжээтэй байдаг учраас зөвхөн агаараас л харах боломжтой. Энэ төрлийн бүтээлүүдээс хамгийн алдартай нь Перугийн өмнөд хэсэгт оршдог Назкигийн зураг юм.

Мөн "The Cerne Abbas Giant" буюу СернАббасын үлэмж биет гэж нэрийдэж ирсэн энэ хачирхалтай эртний геоглиф зураг нь Британийн түүхэн дурсгалт газруудын нэг бөгөөд одоог хүртэл нууц нь тайлагдаагүй байгаа аж.

СернАббасын үлэмж биет, өөрөөр бас "Rude Man" буюу "Бүдүүлэг эр" гэдэг нэртэй геоглиф нь Английн Дорчестергүнлигээс хойд зүгт оршдог СернАббас тосгоны ойролцоох довцгийн энгэрт байдаг ажээ. 55 м урт, 51 м-ийн өргөнтэй, шохойн чулуугаар тодотгож урласан, баруун гартаа 37 метр урт бороохой барьсан энэ үлэмж биет эрийн дүрсийг хөндийн эсрэг талаас эсвэл зөвхөн агаараас л харах боломжтой.

Аварга эрийн дүрсийг чухам хэдийд, хэн дүрсэлснийг тогтоож чадаагүй байгаа юм. Эртний судлаачид түүнийг Саксони бурхан тэнгэртэй холбон тайлбарладаг байсан боловч үүнийг нотлох ямар ч баримт одоогоор алга. Зарим эрдэмтэд эртний Ромын хүчирхэг баатар Геркулесийг дүрсэлсэн байж магадгүй гэж таамагладаг. Гэвч 1996 онд хийсэн судалгаагаар, гартаа бороохой барьж, Немейн арслангийн арьсаар хийсэн нөмрөгийг гар дээрээ тохсон Гераклын дүртэй адилхан болохыг тогтоожээ.

Энэ мэт гайхамшгийг агуулсан зарим геоглифүүдийн гэрэл зургаас хүргэж байна.

Хуваалцах