Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид борлуулагчидтай “Агентын гэрээ” байгууллаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Агро нэгтгэл трейд" ХХК, "Дөмөн-Эрдэнэ" ХХК-иудын бэлтгэн нийлүүлж буй нөөцийн махыг борлуулагч тал-агент буюу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид борлуулагчидтай “Агентын гэрээ” байгууллаа
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид борлуулагчидтай “Агентын гэрээ” байгууллаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Агро нэгтгэл трейд" ХХК, "Дөмөн-Эрдэнэ" ХХК-иудын бэлтгэн нийлүүлж буй нөөцийн махыг борлуулагч тал-агент буюу 1-11 дүгээр хорооны 18 хүнсний дэлгүүрт хүлээлгэн өгөх, хэрэглэгчдэд хүргэх, борлуулагч талын захиалгын дагуу тасралтгүй хангах харилцааг зохицуулсан “Агентын гэрээ” байгуулж, тэднийг мэдээллээр хангах зорилгоор сургалт зохион байгууллаа.Сургалтын үеэр аж ахуйн нэгжүүдэд “Нөөцийн мах Үхэр”, “Нөөцийн мах Хонь”, “Нөөцийн мах Ямаа” төрлөөр зураасан “Бар код”-ыг борлуулагч тус бүр Ибаримтын пос терминал машинд хэрхэн таниулах, "Онлайн бизнес төвийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д бүртгүүлж, бүртгэлийн хуудас авах зааврыг танилцуулан, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгч, дэлгүүрийн гадна байршуулах хаягийг хүлээлгэн өглөө гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах