Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөцийн мах худалдаалж байна

"Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд 2018 он тавдугаар сарын 17-ны байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 6115.1 тн мах борлуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөцийн мах худалдаалж байна
Нөөцийн мах худалдаалж байна. Зураг: МҮОНРТ

"Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд 2018 он тавдугаар сарын 17-ны байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 6115.1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 2536.5 тн, ямааны мах 1485 тн, үхрийн мах 2093 тн мах борлуулсан буюу борлуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна.

Зах зээлд хонины ястай мах 7465 төгрөг, үхрийн ястай мах 8345 төгрөг, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эндээс үзвэл "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд борлуулж буй махны үнийн хувьд зах зээлийн үнээс 13-34 хувиар хямд үнэтэй байна. Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг, Төв аймгийн хоёр суманд нийт 140 худалдааны төв болон хүнсний дэлгүүрээс "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд борлуулж буй махыг худалдан авах боломжтой.

Мах худалдаалж буй цэгүүдийн мэдээллийг энд дарж авна уу.

Тавдугаар сарын 11-ний байдлаар:

"Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд нэр бүхий 11 аж ахуйн нэгж нийслэл Улаанбаатар хот, Дархан хотын хүн амын хэрэгцээнд зориулж 12.8 мянган тн мах бэлтгэж, 2018 оны дөрөвдүгээр сарын 10-наас худалдаанд гаргаж эхэлсэн. Тэгвэл 2018 оны тавдугаар сарын 11-ний байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 4334.1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 1754.9 тн, ямааны мах 1112.5 тн, үхрийн мах 1466.7 тн буюу нийт борлуулалтын гүйцэтгэл 34 хувьтай байна.

Дээр дурдсан аяны хүрээнд борлуулж буй үхрийн махыг 5500, хонины мах 5300, ямааны махыг 4400 төгрөгөөр тус тус худалдаанд нийлүүлж байна.

Хуваалцах