Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөцийн мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд байна

Энэ сарын 4-ний байдлаар "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд Улаанбаатар, Дархан хотод нийт 8682.1 тонн мах борлуулаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөцийн мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд байна
Нөөцийн мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4-ний байдлаар "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд Улаанбаатар, Дархан хотод нийт 8682.1 тонн мах борлуулаад байна. Үүнээс хонины мах 3770.3 тонн, ямааны мах 2349.9 тонн, үхрийн мах 2561.9 тонн мах борлуулж, борлуулалтын гүйцэтгэл 67.4 хувьтай байна.

Үндэсний статистикийн хорооны 2018 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хонины ястай мах 7480, үхрийн ястай мах 8475, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс үзвэл "Мах, сүүний анхдугаар аян"-ны мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямдаар борлуулагдаж байна.

Хуваалцах