Нөөцийн махыг 7 сар хүртэл борлуулна
Дархан-Уул аймгийн хэмжээнд дөрөв дэх жилдээ “Дархан меат фүүдс” ХХК нөөцийн махыг чанарын өндөр түвшинд бэлтгэн иргэдэд нийлүүлж байгаа билээ.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн хэмжээнд дөрөв дэх жилдээ “Дархан меат фүүдс” ХХК нөөцийн махыг чанарын өндөр түвшинд бэлтгэн иргэдэд нийлүүлж байгаа. Энэ жилийн тухайд 1000 тн махыг бэлтгэсэн бөгөөд ирэх сарын хоёрноос эхлэн тусгай цэгүүдээр дамжуулан борлуулах ажээ. Энэ жил ястай, шулсан нөөцийн махыг нийлүүлж байгаагаараа онцлог юм.
Эрүүл ахуй, чанарын аюулгүй байдалд холбогдох байгууллагууд шалгалт хийж чанар аюулгүйн байдлыг хангасан гэж дүгнэсэн байна. Үхрийн мах 300 тн, ямааны мах 300 тн, хонины мах 400 тн гээд нийт 1000 тн махыг бэлтгэжээ. Үнийн хувьд үхэр 5950, ямаа 4900, хонь 5750 төгрөгөөр борлуулагдах бөгөөд Дархан суманд 815,7 тн, Хонгор суманд 61,3 тн, Шарын гол суманд 87,6 тн, Орхон суманд 35,4 тн махыг нийлүүлэхээр болжээ. Үнийн хөөрөгдлийг бууруулах зорилготой жил бүр нөөцийн махыг бэлтгэн ард иргэдэд нийлүүлдэг уламжлалтай энэ жилийн нөөцийн мах ирэх сараас эхлэн ард иргэдийн гар дээр очих бөгөөд долоодугаар сарын 15-ны өдрийг хүртэл борлуулах төлөвлөгөөтэй байна.


















