Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадад МУИС аваргаллаа

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадад МУИС аваргаллаа
Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадад МУИС аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

21 дэх удаагийн олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдэд болж дүнгээ гаргажээ. Энэ удаагийн олимпиадад МУИС, СЭЗИС, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Мандах их сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн сургууль, Отгонтэнгэр их сургууль, Этүгэн их сургууль, ХУИС, Улаанбаатар-Эрдэм их сургууль, орон нутгаас Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар, Ховд их сургууль, Завхан МУИС, Мандах их сургуулийн Дархан салбар сургууль, нийт 13 их дээд сургуулийн 65 оюутан оролцсон байна.

Олимпиадын эхний шатанд оюутнууд бие дааж Санхүүгийн тайлагналын болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн ба зардлын бүртгэл, англи хэл зэрэг сэдвийн хүрээнд тест бөглөх, сэдэвчилсэн бодлого бодон өрсөлджээ. Хоёрдугаар шатны уралдаанд багаар кейс дасгал дээр ажиллажээ.

Олимпиадаас шилдэг сургууль, шилдэг багш, шилдэг 10 оюутныг шалгаруулдаг бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадын аваргаар МУИС, 2-р байрт СЭЗИС, 3-р байрт Мандах их сургуулийн Дархан салбар сургууль, ТОП-10 оюутны 1-р байрт СЭЗИС-ийн 4-р курсын оюутан Э.Насантогтох шалгарсан байна. Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадыг Монгол Улсын Гавъяат эдийн засагч, ММНБИ-ийн 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит болгон зохион байгуулжээ.

Эхний 10 байр эзэлсэн оюутнууд

1. Энхболдын Насантогтох-СЭЗИС, 147 оноо
2. Готовсүрэнгийн Гүнсэлмаа-МУИС-БС, 140.5 оноо
3. Амаржаргалын Шижирбаатар-Мандах ИС Дархан салбар, 139 оноо
4. Мөнхбаатарын Батцоож-МУИС БС, 138 оноо
4. Гэрэлийн Хулан-МУИС БС, 138 оноо
5. Эрдэнэлхагвын Гэрэлсувд-МУИС БС, 131.5 оноо
6. Пүрэвхүүгийн Пүлжин- Мандах ИС Дархан салбар, 119.5 оноо
7. Батмөнхийн Батгэрэл- МУИС БС, 118.5 оноо
7. Ганбаатарын Ариунжаргал-СЭЗИС, 118.5 оноо
7. Отгонбаярын Сарангуа-Мандах ИС, 118.5 оноо
8. Болормаагийн Анужин-ХААИС, 115.5 оноо
9. Хаштогоогийн Бадамгарав-Мандах ИС, 114.5 оноо
10. Нямсүрэнгийн Энхтайван- Мандах ИС Дархан салбар, 113.5 оноо


Хуваалцах