Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нягтын эталоны нарийвчлал нэмэгдлээ

Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) -ийн захирал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нягтын эталоны нарийвчлал нэмэгдлээ
Нягтын эталоны нарийвчлал нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) -ийн захирал Фан Шан болон Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ада, төсөл харицсан мэргэжилтэн Стелла нартай аравдугаар сарын 7-ны өдөр Бээжин хотноо уулзаж, Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон цаашид хэмжил зүйн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар тохирцжээ.

Энэхүү уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) хооронд Эрчим хүчний салбар дахь хэмжлийн түлхүүр эталон ба технологийн хамтарсан судалгааны төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 650-2000 кг/м3 хэмжих хязгаартай, 0.2 кг/м3 нарийвчлалтай 39 ширхэг эталон аерометрүүдийг (NIM)-ийн захирал Фан Шан Б.Ууганбаярт гардуулан өгсөн байна.

Стандарт, хэмжил зүйн газрын Нягтын эталоны лабораторид эдгээр ажлын эталон аерометрүүд нийлүүлэгдсэнээр нягтын эталоны нарийвчлалаа 0.3 хувиар дээшлүүлж, хэмжлийн чадавхаа нэмэгдүүллээ гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.

Хуваалцах