Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нялхсын эндэгдэл буурчээ

Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 38055 эх амаржиж, 38310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2743 (7.8 хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 2774 (7.8 хувь)-өөр нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6481 эх амаржиж, 6525 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 47 (0.7хувь)-гоор,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нялхсын эндэгдэл буурчээ
Нялхсын эндэгдэл буурчээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 38055 эх амаржиж, 38310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2743 (7.8 хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 2774 (7.8 хувь)-өөр нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6481 эх амаржиж, 6525 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 47 (0.7хувь)-гоор, амьд төрсөн хүүхэд 50 (0.8хувь)-аар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний хагас жилд 529 болж, өмнөх оны мөн үеэс 1 (0.2хувь)-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 649, болж өмнөх оны мөн үеэс 24 (3.8хувь)-өөр нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 83 болж, өмнөх сараас 7 (9.2хувь)-гоор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 109 болж, 9 (9.0хувь)-өөр тус тус нэмэгдсэн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний хагас жилд 14 болж өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны 6 дугаар сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр нэмэгдсэн байна.Эхийн эндэгдэл 2018 оны эхний хагас жилд 12 болж, өмнөх оны мөн үеэс 3 (33.3хувь)-аар нэмэгдсэн байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний хагас жилд 38 болж, өмнөх оны мөн үеэс 7-гоор нэмэгджээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний хагас жилд 21827 болж, өмнөх оны мөн үеэс 4250 (16.3хувь)-аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2631 (55.8хувь)-ээр, салхин цэцгээр өвчлөгчид 2379 (33.7хувь)-өөр, вируст хепатитаар өвчлөгчид 39 (14.6хувь)-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 163 (7.5хувь)-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 972 (79.7хувь)-оор, гонококкт халдвараар өвчлөгчид 359 (15.6хувь)-өөр, трихомониазаар өвчлөгчид 142 (6.2хувь)-оор, мөөгөнцрөөр өвчлөгчид 41 (5.6хувь)-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 111 (3.6хувь)-ээр өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны 6 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 262 болсон байна.

Хуваалцах