Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нярай хүүхдийг усанд оруулахад юуг анхаарах вэ?

Нярай хүүхдийг өдөр тутам усанд оруулах зайлшгүй хэрэгтэй. Хүүхдийг төрснөөс хойш 2-6 цагийн дараагаас усанд оруулж болно. Хүүхдийг өдрийн аль ч цагт усанд оруулж болох ч унтахаас өмнө усанд оруулах нь илүү зохимжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нярай хүүхдийг усанд оруулахад юуг анхаарах вэ?
Нярай хүүхдийг усанд оруулахад юуг анхаарах вэ?. Зураг: МҮОНРТ

Нярай хүүхдийг өдөр тутам усанд оруулах зайлшгүй хэрэгтэй. Хүүхдийг төрснөөс хойш 2-6 цагийн дараагаас усанд оруулж болно. Хүүхдийг өдрийн аль ч цагт усанд оруулж болох ч унтахаас өмнө усанд оруулах нь илүү зохимжтой. Өдөр бүр тогтмол усанд ордог хүүхэд тайван, уснаас айдаггүй, нуралтгүй байна.

Нярай хүүхдийг усанд оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд:

- Хүүхэд халуураагүй, биеийн халуун хэвийн байх.

- Өрөөний дулаан 22-25 хэм байх

- Усны дулааныг тохойгоо дүрж эсвэл зориулалтын хэмжигчээр хэмжинэ (37 хэм).

- Хүүхдийг хооллосноос хойш 30-60 минутын дараа усанд оруулна.

- Хүүхдээ нүцгэлэхийн өмнө салхивчаа хаах, уснаас гаргаад өлгийдөх, хувцаслах, тослох зүйлсийг бэлтгэж тавина.

- Усанд оруулах онгоцны ёроолд гулгахаас сэргийлж цэвэр алчуур дэвсэнэ.

- Хүй нь цөглөөгүй нярайг усанд оруулахдаа усаа урьдчилан буцалгах нь зүйтэй.

- Хүүхдийг тайван бус уйлж байх үед нь усанд оруулахгүй байх!

- Ванн дах усны гүнийг 10-15 см-ээс хэтрүүлж болохгүй!

- Хүүхдийн хөлийг ванны хананд шүргэлцүүлснээр хүүхдийг айдасгүй, тайван мэдрэмжийг төрүүлдэг.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Хуваалцах