Нярай хүүхдийн хамрын арчилгаа
Нярай хүүхдийн хамар битүүрснээс хөхөө хөхөж чадахгүй, тайван бус болдог. Хамрыг цэвэрлэхдээ хамарт буцалсан ус 1-2 дусал дусааж, гаднаас нь тос түрхэж зөөллөсний дараа доош харуулан 3-5 минут хэвтүүлэхэд нус зөөлөрч
Мэдээллийн алба

Нярай хүүхдийн хамар битүүрснээс хөхөө хөхөж чадахгүй, тайван бус болдог. Хамрыг цэвэрлэхдээ хамарт буцалсан ус 1-2 дусал дусааж, гаднаас нь тос түрхэж зөөллөсний дараа доош харуулан 3-5 минут хэвтүүлэхэд нус зөөлөрч аяндаа урсан гарах буюу наашилдаг. Энэ үед зөөлөн эрчилсэн хөвөнгөөр имэрч авна.
- Хүүхдийн хамрыг ойр ойрхон ухаж цэвэрлэх, хатуу зүйлээр ухах, хамарт хүйтэн ус дусаах зэрэг нь хамрын салстыг гэмтээж хамар битүүрэх шалтгаан болдгийг мартаж болохгүй.
- Эрүүл нярай хүүхдийн амны салст бүрхэвчийг цэвэрлэх шаардлагагүй. Учир нь салст бүрхэвч нь амархан гэмтдэг. Хэрэв амны салст, хэл тагнай, завьжаар цайвар шаргал өнгөр тогтсон бол 2 хувийн содын уусмалаар арчиж цэвэрлэнэ.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв



















