Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нярайн амьсгал гачаал, төрсний дараах үеийн амьсгалын менежмент” цахим хурал боллоо

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар үндэсний хэмжээнд бүртгэгдсэн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн мэдээллийг танилцуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нярайн амьсгал гачаал, төрсний дараах үеийн амьсгалын менежмент” цахим хурал боллоо
“Нярайн амьсгал гачаал, төрсний дараах үеийн амьсгалын менежмент” цахим хурал боллоо. Зураг: МҮОНРТ

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар үндэсний хэмжээнд бүртгэгдсэн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн мэдээллийг танилцуулж, “Нярайн амьсгал гачаал, төрсний дараах үеийн амьсгалын менежмент” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдан явууллаа.

Хуралд ЭХЭМҮТ-ийн Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч судлаачид, Нийслэлийн амаржих газрууд, ЭНЭҮТ II, Налайх, Багануур эрүүл мэндийн төв, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн хүүхэд, нярайн эмч, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сумдын эмч нар бүхий 135 эмч, мэргэжилтэн 99 холболтоос, цахимаар оролцлоо.

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, Нярайн тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг “Нярайн амьсгал гачаал, төрсний дараах үеийн амьсгалын менежмент” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд эрүүл мэндийн байгууллага бүр сэргийлж, эмчилж болох хүүхдийн эндэгдлийг бууруулах, мөн нялхсын болон нярайн эндэгдлийг бууруулахад анхаарлаа хандуулах шаардлага буйг онцоллоо.

Хуваалцах