Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нью-Йоркийн марафонд Монгол тамирчин ангилалдаа III байр эзэллээ

АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт амжилттай оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нью-Йоркийн марафонд Монгол тамирчин ангилалдаа III байр эзэллээ
Нью-Йоркийн марафонд Монгол тамирчин ангилалдаа III байр эзэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт амжилттай оролцлоо.

Тамирчин Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд орсон бол, гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан юм.

“Ахиллис Монгол” байгууллагаас “Итгэл Найдвар Боломж-Улаанбаатар” марафоныг Монголдоо зохион байгуулж, 2015 ба 2016 онд 7000 орчим хүнийг гүйлтэд хамруулж, 20.000 гаруй хүн ирж үзсэн байдаг. Мөн “Ахиллис хүүхэд”, “Даван туулагч”, “Марафон аялал” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагааг үнэлж төв байгууллагаас Монголын салбарыг "2016 оны шилдэг салбар"-аар шалгаруулжээ. Тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.

Р.Сэргэлэн

Хуваалцах