Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НЗДТГ: 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НЗДТГ: 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой
НЗДТГ: 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой. Зураг: МҮОНРТ

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад байна. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна.

Үүнд нийтийн бие засах газрын үйлчилгээ, гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ, хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах, дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг багтаж байна.

Хуваалцах