НЗДТГ-ын албан хаагчдын спортын тэмцээн болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олны дунд спортын арга хэмжээ болж байна. Гар бөмбөг, сагсан бөмбөг, боулинг, дартс, буухиа тэмцээн, олс таталт гэсэн нийт 6 төрлөөр явагдах тэмцээн өнөөдөр гар бөмбөгийн тэмцээнээр эхэллээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олны дунд спортын арга хэмжээ болж байна. Гар бөмбөг, сагсан бөмбөг, боулинг, дартс, буухиа тэмцээн, олс таталт гэсэн нийт 6 төрлөөр явагдах тэмцээн өнөөдөр гар бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Тэмцээнийг нээж, Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар үг хэлэн, нийт баг тамирчдад амжилт хүслээ.


















