Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

О.Баасанхүү Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татаж авлаа

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татаж авч байгаагаа дуулгалаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Баасанхүү Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татаж авлаа
О.Баасанхүү Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татаж авлаа. Зураг: МҮОНРТ

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татаж авч байгаагаа дуулгалаа.

О.Баасанхүү гишүүн тавдугаар сарын наймны өдөр хаалттай хуралдсан чуулганы хуралдааны үеэр яригдсан асуудлуудыг тодруулах шаардлагатай байгаа тул Хууль зүйн сайдыг огцруулах өргөдлөө буцаан татаж байна гэв.

О.Баасанхүү гишүүний энэхүү үйлдэлтэй холбогдуулж УИХ-ын зарим гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: О.Баасанхүү Монголын төрөөр тоглож байна

-“О.Баасанхүү гишүүн Монголын төрөөр тоглож байна. Татаж авах байсан юм бол яах гэж өргөн барьсан юм бэ. Энэ хаврын чуулганаар Х.Тэмүүжин сайдын асуудлыг баахан ярьж хамаг цаг алдсан. УИХ тоглоомын байгууллага болж байна. Хорих ангид сэжигтэн нас барж байхад Хууль зүйн сайдыг сайн ажиллалаа гэж хуулийн төслөө эргүүлэн татаж байгаа юм уу, энэ талаар дахиж сайн нягтлаж үзэх хэрэгтэй гэж бодож байна”

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Баасанхүүд гүн эмгэнэл илэрхийлье

-“Монголын төрөөр тоглож болдог юм уу, О.Баасанхүү гишүүн бол зүгээр л оймсонд хавчуулагдаж байгаад энд ороод ирчихсэн хүн. Түүнд хийсэн юм байхгүй. О.Баасанхүү гишүүн Солонгос улс руу явчихаад өчигдөр ирсэн гэсэн. Улс төрийн хэргийг ингэж хийдэг болоо юу? Энэ хэргийн цаана ямар арилжаа явагдаж байгааг мэдэж байна. Н.Алтанхуяг сайд аа, та нарыг ямар тохироо хийснийг ч мэдэж байгаа. Шоронд хүн үхэж байхад ийм үйлдэл гаргаж Монголын төрөөр тоглож байгаад гүн эмгэнэл илэрхийлье”.

Хуваалцах