Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОБЕГ: Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2022” Гамшгийн хор уршгийг арилгах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ: Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна
ОБЕГ: Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2022” Гамшгийн хор уршгийг арилгах Олон Улсын дадлага сургуулийг тус аймагт зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтын хүрээнд танхимын сургалтын байр, хээрийн цэргийн хотхон, хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлэг, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн талбайтай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах